Сүрьеэ (TB) гэж юу вэ?
TB нь TB-гийн нянгаас үүдэлтэй халдвар юм
TB агаараар дамжин халдварладаг
TB-г тусгай антибиотикоор эмчилж эдгээдэг.
2 долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
Цэртэй эсвэл цустай ханиалгах
Халуурах, дагжин чичрэх эсвэл шөнийн цагаар хөлрөх
Түргэн жин хасах
Үргэлж ядарсан мэдрэмжтэй байх
Хоолны дуршил буурах
Овгор зангилаа үүсэх, хавдах эсвэл өвдөлт үүсэх
TB-гийн нян таны биед унтаа байдалтай байж, таныг өвчлүүлэхгүй байж болно
Та унтаж буй TB-гийн нянг бусдад халдаах боломжгүй.
Унтаж буй TB сэргэж, таныг өвчлүүлж болно
TB-гийн арьсны сорил эсвэл цусны шинжилгээгээр унтаж буй TB-г илрүүлж болно
Унтаж буй TB-г тусгай антибиотикоор эмчилснээр сүрьеэгийн нян сэргээн идэвхжүүлж таныг өвчлүүлэхээс сэргийлдэг
TB-тэй хүнтэй хамт амьдарч байсан эсвэл тодорхой хугацаагаар хамт байсан хүмүүс
Дархлааны системд нөлөөлдөг өвчнөөр өвчилсөн эсвэл тийм төрлийн эмчилгээ хийлгэж буй хүмүүс
Бага насны хүүхдүүд
TB их тархсан улс оронд төрсөн эсвэл амьдарч байсан хүмүүс
Өөрийн өрхийн эмч (GP) эсвэл орон нутгийн TB-гийн эмнэлэгт хандах
Цээжний рентген зураг авaхуулах
Цэрний шинжилгээ өгөх
NSW мужийн TB-гийн эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэх, мөн TB-гийн шинжилгээ өгөх нь хүн бүрт үнэ төлбөргүй байдаг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочлоорой: health.nsw.gov.au.