Вакцинжуулалтыг тухай бүрт нь цаг алдалгүй хийлгэж байх нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Энэхүү мэдээллийн хуудаснаас та насанд хүрэгчдэд хийлгэхийг зөвлөдөг дархлаажуулалтын талаарх мэдээллийг авах боломжтой юм.
National Immunisation Program(Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөр (NIP)) нь Medicare буюу улсын эрүүл мэндийн даатгалтай хүн бүрт үнэ төлбөргүй вакцинжуулалтад хамрагдах боломжийг олгодог. Зарим өөр төрлийн вакциныг NSW мужийн хөтөлбөр-ийн хүрээнд хийлгэх боломжтой.
Дараах иргэд давтан вакцинжуулалтыг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой:
Та зөвлөгөө авахыг хүсвэл өөрийн эмч, сувилагч, эм зүйч эсвэл Уугуул иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд хандана уу.
Өөрт ойр байрлах вакцинжуулалт хийдэг эрүүл мэндийн байгууллагыг хайж олоорой.
Австрали улсын насанд хүрэгчдийн дархлаажуулалтын хөтөлбөр (жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаажуулалт үүнд хамаарахгүй)
Анхааруулга: Вакцинжуулалт нь үнэ төлбөргүй байдаг хэдий ч зарим газруудад зөвлөгөө болон бусад үйлчилгээнд хураамж авч болно. Тиймээс та эмнэлгийн үйлчилгээ авахаар цаг товлохоосоо өмнө тухайн байгууллагаас асууж тодруулна уу.
Пневмокок өвчин нь уушгины хатгалгаа, цусны халдвар, менингит (тархины эргэн тойрон дахь доторлогооны үрэвсэл) үүсгэдэг бактерийн халдвар юм. Өндөр настнууд болон эрүүл мэндийн суурь өвчтэй хүмүүс уг өвчний илүү өндөр эрсдэлтэй байдаг. Нэг удаагийн тунгаар уг вакциныг хийлгэх нь тохиромжтой.
Бүслүүр яр нь салхин цэцэг (varicella zoster) вирус дахин идэвхжсэнээс үүсдэг өвдөлттэй тууралт юм. Вакцин хийлгээгүй тохиолдолд гурван хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчилдөг. Нас ахих тусам энэ өвчнийг тусвал хүндрэх эрсдэл нэмэгддэг. Энэхүү өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд вакциныг хоёр тун-гаар хийлгэх шаардлагатай.
Томуу нь амьсгалын замыг гэмтээдэг халдварт өвчин юм. Ялангуяа ахмад настангууд энэ өвчнийг хүндээр тусах эрсдэлтэй байдаг. Бие эрүүл хүмүүс туссан ч амь насанд халтай хэмжээнд хүндрэх аюултай. Томуугийн вакциныг тухайн жилд тархаж буй вирусийн төрөлд тохируулан жил бүр шинэчилдэг. Тиймээс халдвараас сэргийлж томуугийн вакциныг жил бүр хийлгэх нь зүйтэй.
COVID-19-ын вакциныг хийлгэснээр хүндээр өвдөх, эмнэлэгт хэвтэх, цаашлаад амь насаа алдах эрсдлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.
Ялангуяа 65-аас дээш насныхан болон COVID-19-ыг хүндээр тусах өндөр эрсдэлтэй хүмүүсийн хувьд вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай. Та уг вакцинжуулалтад хамрагдах боломжтой эсэхийг Шаардлага хангах эсэхийг шалгах онлайн хэрэгсэл-ээс шалгана уу.
RSV нь түгээмэл тохиолддог вирус юм. Ихэнх хүмүүст хөнгөн шинж тэмдэг илэрдэг боловч бага насны хүүхэд болон ахмад настнуудад амьсгалын хүндрэл үүсгэж болзошгүй. Хүндээр өвчилсөн хүмүүс уг хүндрэлийг хянах, эмчлүүлэхийн тулд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болж болно. Ахмад настнуудад уг вакциныг нэг тунгаар хийлгэхийг зөвлөдөг.
Шаардлага хангасан NSW мужид оршин сууж буй хүмүүс дараах төрлийн вакцинуудад үнэгүй хамрагдах боломжтой.
NSW мужийн Эрүүл мэндийн яамны Дархлаажуулалтын цахим хуудас дэх Бусад вакцинууд хэсгээс мэдээлэл авах, эсвэл өөрийн эмч, сувилагч, эм зүйчтэйгээ зөвлөлдөнө үү.
Австралийн Эм, эмийн төрлийн бүтээгдэхүүний Хяналтын Алба (TGA) нь вакцины аюулгүй байдал болон үр нөлөөг хянаж ажилладаг. Австралид зөвшөөрөгдсөн бүх вакцин нь учирч болох эрсдлээс илүүтэй, эрүүл мэндэд өгөх ашиг тус нь хавьгүй илүү байдаг. Вакцин хийлгэх нь өвчин тусахаас хамаагүй эрсдэл багатай байдаг. Дархлаажуулалтын талаарх мэдээлэл хэсэгтэй танилцана уу.
Вакцин хийлгэсний дараа тухайн хүнд бага зэрэг гаж нөлөө илэрч болох ба энэ нь хэвийн үзэгдэл юм. Ихэнх гаж нөлөө хөнгөн, түр зуурынх байдаг бөгөөд биеийн дархлааны тогтолцооны энгийн хариу үйлдэл юм. Түгээмэл илрэх гаж нөлөөнд дараах шнж тэмдгүүд орно:
Таны вакцинжуулалтын мэдээлэл Австралийн Дархлаажуулалтын Бүртгэл(AIR) дээр хадгалагддаг. Та дархлаажуулалтанд хамрагдсан түүхээ дараах аргаар авах боломжтой: